Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам шагайн шигшээ харваагаар үргэлжилж байна. Энэ жилийн шагайн харваанд 50 багийн 490 гаруй харваач өрсөлдөж байна. Үүнд, Монгол Улсын үлэмж дархан 48, Дархан мэргэн 21, Улсын мэргэн 17, Дэд мэргэн 22, Харьшгүй мэргэн найм, аймгийн гоц мэргэн 55 буюу нийт харваачдын 42 хувь нь цолтнууд байгаа аж.
Энэ жилийн шагайн харвааны гол онцлог нь Монголын шагайн холбооны хурлаар батлагдсан дүрмийн дагуу эртний уламжлалт өрөг харваагаар харваж байгаа аж. Өрөг харваа нь 16 хасааг шимж тоглох аргачлал юм. Шагайн харваа баяр наадмын өдрүүдэд үргэлжлэн явагдаж, энэ сарын 12-ны өдрийн 8:00 цагт шилдгүүдээ тодруулна.