Categories
мэдээ нийгэм

​Нийт 2.3 сая иргэн нийгмийн халамжид хамрагдаж байна


Улсын хэмжээнд нийгмийн халамжид хамрагдаж байгаа 2.3 сая иргэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 113 мянгаар нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

2.3 сая иргэний 53 хувь нь хүүхдийн мөнгө авдаг аж. Үлдсэн нь тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ авч байгаа болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж авч буй иргэд байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 1.9 их наяд төгрөгт хүрчээ. Тус сангаас энэ оны эхний долоон сарын байдлаар 457.4 мянган иргэн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.4 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэл юм. Ингэж нэмэгдэхэд тэтгэврийн насны иргэдийн тоо 18.4 мянгаар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *