Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өдөрт зориулсан барилдаантай

Нийслэл хотыг Улаанбаатар гэж нэрлэсний 70, үүсгэн байгуулсны 355 жилийг анх 1994 онд тэмдэглэж түүнээс хойш жил бүр хүчит бөхийн барилдааныг зохион байгуулдаг болсон. Уг уламжлалын дагуу өнөөдөр Нийслэл хот үүссэний 375 жилийн ойд зориулсан 21 дэх удаагийн барилдааныг зохион байгуулах гэж байна. Барилдаан 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглох тус барилдаанд нийслэлчүүдээ хүрэлцэн ирэхийг урьжээ. Нийслэлийн анхны барилдаанд 208 бөх барилдаж Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *