Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа DNN.mn

Нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн тэргүүний өрх”, “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Бүтээлч ахмад”, “Ахмадад ээлтэй байгууллага”-г шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Тодруулбал, нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүлж, нийгэмд баялаг бүтээгч хойч үедээ үлгэр жишээ болж буй

  • Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”
  • Есөн иргэнийг “Нийслэлийн тэргүүний тариаланч”
  • Есөн иргэнийг “Бүтээлч ахмад”
  • Нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж, Хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасан юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Ахмадууд та бүхнээсээ залуучууд бид сургамж, сургаалаа авч, туршлага солилцон ирээдүйн Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, хамтдаа зүтгэж буйдаа баяртай байна. Нийт тэргүүний өрх, ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.

Нийслэлийн тэргүүний тариаланч С.Эрхэмбаатар, М.Дагвадай “Бид 2018 оноос хойш газар тариалангийн ажил эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар хашаандаа 10 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, 400 орчим жимсний мод, бут тариалаад байна. Үүний зэрэгцээ ногоо тариалах хүсэл сонирхолтой иргэдэд заавар зөвлөгөө өгдөг. Өнөөдрийг хүртэл уйгагүй ажилласны үр дүнд хөдөлмөрөө үнэлүүлж, энэхүү хүндтэй шагналыг хүртсэндээ сэтгэгдэл өндөр байна” гэлээ.

Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан Х.Чулуунбат “Манай гэр бүлийн хувьд дүүрэг, хорооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцохыг хичээдэг. Мөн амьдарч буй орчноо эко болгох хүрээнд мод, ногоо тарих, зүлэгжүүлэх ажлыг тууштай хийдэг. Биднээс үлгэрлэн хүү маань ногоо тариалдаг болж, энэ чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн ойр орчмын иргэдийг ногоо тарих үйл хэрэгт татан оролцуулж, хашаандаа байх худгаас цэвэр ус нийлүүлэн дэмжлэг үзүүлдэг” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа DNN.mn

Нийслэлийн 384 жилийн ой болон Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 28 дахь жилдээ нийслэлийн тэргүүний ахмад гэр бүлийг шалгаруулж, шагнал гардууллаа.

Тодруулбал, улс, нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж, өрхийн аж ахуй эрхлэн, нийгэмд баялаг бүтээж, хойч үедээ үлгэр жишээ болж буй

  • Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”
  • Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний тариаланч өрх”
  • Зургаан иргэнийг “Бүтээлч ахмад”
  • Нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж, Хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасан юм.

Өнгөрсөн хугацаанд нийт 197 өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр шалгаруулж, өрхийн тариалан эрхэлж тухайн жилдээ хамгийн их ургац авч өрхийн хэрэгцээнд нийлүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн 45 ахмад тариаланчийг “Алтан түрүү” өргөмжлөл, Нийслэлийн ахмадын хорооны Хүндэт тэмдгээр шагнасан байна.

Энэ оны хувьд ахмад тариаланчид 500 тонн жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалж, өрхийн хэрэгцээ болон зах зээлд нийлүүлэн, дүүрэг бүрд ургацын баяр зохион байгуулж, үзэсгэлэн худалдаа гаргажээ. Түүнчлэн энэ жилээс эхлэн Нийслэлийн ахмадын хорооноос эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн тэргүүний хөдөлмөрч, оюунлаг, бүтээлч ахмадуудыг “Бүтээлч ахмад”-аар шалгаруулж, алдаршуулдаг болж байгаа аж.

“Нийслэлийн тэргүүний өрх”-өөр:

  1. Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны иргэн Д.Дашдоржийн гэр бүл
  2. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Л.Далайбаярын гэр бүл
  3. Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны иргэн У.Мижиддоржийн гэр бүл
  4. Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Н.Төмөрбатын гэр бүл
  5. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Д.Жингүүгийн гэр бүл
  6. Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо ны иргэн Л.Пүрэврэнцэнгийн гэр бүл
  7. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Эрдэнэчулууны гэр бүл
  8. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Д.Оюунчимэгийн гэр бүл
  9. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Э.Бат-Эрдэнийн гэр бүл

“Нийслэлийн тэргүүний тариаланч өрх”-өөр:

  1. Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн Т.Баян-Өлзийн гэр бүл
  2. Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн О.Баярсайханы гэр бүл
  3. Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны иргэн Б.Сүхээгийн гэр бүл
  4. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн М.Уранбаатарын гэр бүл
  5. Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Р.Пэлжиржавын гэр бүл
  6. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн С.Гончигдоржийн гэр бүл
  7. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д.Батболдын гэр бүл
  8. Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д.Нарантуяагийн гэр бүл
  9. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Д.Ганболдын гэр бүл

“Бүтээлч ахмад”-аар:

  1. Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ч.Дугаржав
  2. Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны иргэн С.Батмөнх
  3. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Ж.Энхтөр
  4. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Н.Эрдэнэчимэг
  5. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ц.Болдбаатар
  6. Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны иргэн С.Бадамханд

“Ахмадад ээлтэй байгууллага”-аар:

  1. “Мангут” эмнэлэг тус тус шалгарав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *