Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон сайн үйлсийн аянд нэгдэв

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон 3-9 насны зургаан хүүхэдтэй өрх толгойлсон Ш.Нарангэрэлд туслах хандивын аянд нэгдэж, сэтгэлийн хандив өргөлөө.

Иргэн Ш.Нарангэрэлд туслах аяныг “Хамаг Монгол” групп, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын групп” санаачлан эхлүүлсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн ийнхүү НОБГ-ын алба хаагчид нэгдсэн юм.

Алба хаагчид иргэн Ш.Нарангэрэлийнд жилийн түлээ, нүүрсний хэрэглээ, хүнсний болоод ахуйн хэрэглээний барааг хүлээлгэн өглөө.

Түүнчлэн хүүхдүүдэд нь тус бүр 50,000 төгрөгний хадгаламжийн дэвтрийг нээж, хуримтлалтай болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *