Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 46 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 46 хувьтай байгааг бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсгийн хурлын үеэр мэдээллээ. Бүртгэл 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хорооны Засаг даргын ажлын байранд үргэлжилнэ.

Дүүргийн Цэргийн штабын дарга нарын өгсөн мэдээллээр цэргийн бүртгэл Баянгол дүүрэгт 41,3 хувь, Баянзүрх дүүрэгт 46,8 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 44,6 хувь, Чингэлтэй дүүрэгт 45,7,1 хувь, Сүхбаатар дүүрэгт 52,7 хувь, Хан-Уул дүүрэгт 46,4,1 хувь, Налайх дүүрэгт 51,8 хувь, Багануур дүүрэгт 59,7 хувь, Багахангай дүүрэгт 68,9 хувьтай үргэлжилж байна.

Бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд, 55 хүртэлх насны бэлтгэл, дунд офицер, ахлагч нар биечлэн очиж хамрагдах юм. Бүртгэлд хамрагдах иргэд цэргийн үүрэгтний үнэмлэхтэй очих юм.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *