Наймдугаар сарын 1-нээс нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-MONGOLIA цахим системээр хүлээн авч эхлээд буй. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 50 590 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээсэн байна. Тодруулбал,
- Хоёр настай 11 132
- Гурван настай 12 454
- Дөрвөн настай 13 325
- Таван настай 13 675 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээжээ.
Түүнчлэн E-MONGOLIA цахим системээр хүсэлт илгээх боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Боловсролын Ерөнхий газраас зөвлөлөө.
Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт:
- Нийслэлийн боловсролын газар: 7011-3039
- Баянгол: 7611-9595
- Баянзүрх: 7010-4005
- Сүхбаатар: 7011-1606
- Сонгинохайрхан: 7017-1110
- Хан-Уул: 11-342470
- Чингэлтэй: 11-315442
- Багануур: 7021-3815
- Багахангай: 7049-1017
- Налайх: 7023-3008