Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 94 хороог цахим бүртгэлийн системд холбов

ЗурагНийслэлийн улсын бүртгэлийн газраас 152 хороог бүртгэлийн нэгдсэн цахим сүлжээнд холбох ажлыг зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар 94 хороог цахим сүлжээнд холбожээ. Тухайлбал, энэ сарын 10-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 23 хорооны 16 хороог цахим сүлжээнд холбожээ. Энэ нь иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хороодын хооронд шилжилт хөдөлгөөний мэдээллийг солилцох цагийг хэмнэх ач холбогдолтой юм.

Хороодыг цахим сүлжээгээр холбох ажлын хэсэгт Нийслэлийн мэдээлэл технологийн газрын нэг инженер, ОӨУБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын 7 инженер, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын, төвийн зургаан дүүргийн бүртгэлийн хэлтсийн мэдээлэл технологийн ажилтан нар оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *