Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг 40 орчим байгууллагын 1128 гаруй зам талбайн үйлчлэгч, 185 тусгай зориулалтын техник хэрэгслээр цэвэрлэж байна.
Өчигдөр буюу энэ сарын 26-нд зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 635.5 тонн давс, 10 тонн дайрга, 57 тонн бодис цацжээ.
Одоогоор 82 тонн давс, 10 тонн бодис цацаад байгаа бөгөөд 887 тонн давс, 342,5 тонн бодисын нөөцтэй байгаа гэдгийг албаныхан онцолж байна.
Цас орж халтиргаа гулгаа үүссэн тул ахуйн нэгж, байгууллага, иргэдийг орчныхоо 50 метр газрын цасыг дагтаршиж, халтиргаа үүсэхээс өмнө цэвэрлэхийг уриалж байна.