Улаанбаатар хотоос 82 шуудай сайжруулсан шахмал түлш авч гарч байгаа зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас илрүүлэн, торгууль ногдуулжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр заасан. Уг бүсэд Улаанбаатар хотын 158 хорооны нутаг дэвсгэр хамаарах юм. Иймд нийслэлээс хөдөө орон нутаг руу сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэж гарахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.