Нийслэл 204 хороотой болжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооноос 11-ийг нь хувааж, шинээр есөн хороо байгуулснаар тус дүүрэг нийт 34 хороотой болжээ. Харин Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооноос 17 хороог хувааж, шинээр 15 хороо байгуулж, 43 хороотой болсон байна.
Мөн Хан-Уул дүүргийн 21 хорооноос гурван хороог хувааж, дөрвөн хороог шинээр байгуулснаар нийт 25 хороотой болсон бол Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, тавыг шинээр байгуулжээ. Ингэснээр тус дүүрэг 24 хороотой болсон байна. Нийслэл хот маань нийт 36 хороог хувааж, 33 хороог шинээр байгуулснаар нийт 204 хороотой болжээ.