Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, зарлага 15.6 хувиар өсчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний улиралд 769.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.2 (13.4хувь ) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.7 (13.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн 2021 оны 3 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 293.4 тэрбум төгрөг, зарлага 294.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 40.6 (16.1 хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 61.8 (26.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 253.8 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний долоон сард 1580.5 тэрбум төгрөг болжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 253.8 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 203.0 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 24.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин Нийгмийн даатгалын сангийн зарлага энэ хугацаанд өмнөх оны мөн үеэс 269.6 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 134.3 тэрбум төгрөгөөр, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 66.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *