Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 22 хүний амь насыг авран хамгаалсан байна.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас долоон хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртжээ. Нийт дуудлагын 48 нь гал түймэр, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 31 байжээ.