Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабарын “Төгрөг онхолдохыг Монголбанк ажиглахуй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тухайлбал, Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын гурав дахь өдрийн номын айлчлал өчигдөр болсон билээ. Тэрбээр Соёлын төв өргөөнд оюутан залуустай уулзаж “XXI зууны ёс зүй ба бурханы шашин” сэдвээр лекц уншсан юм. Энэхүү лекцийн дэлгэрэнгүйг 12 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Мөн https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хуулийн төслүүдийг давхардалгүй, уялдаа холбоотой боловсруулах нь чухал” хэмээн онцлон хэлжээ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ямар ямар асуудал хэлэлцсэнийг манай сонины улс төрийн хоёрдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Холбоотой Зураг“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Төгрөг онхолдохыг Монголбанк ажиглахуй” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. Нийтлэлийг https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Үндэсний фермерүүдийн зах зээлд нийлүүлдэг байгалийн цэвэр органик хүнсний бүтээгдэхүүнийг ченжийн гар дамжуулахгүйгээр худалдаалах төвлөрсөн цэг болох “Фермерүүд” худалдааны төв шинээр нээгджээ. Цэвэр органик хүнсний бүтээгдэхүүнийг сонирхож байвал өдрийн сонины зургаадугаар нүүрний өдрийн сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Цахим төрлийн гэмт хэрэг үйлдэгчид сүүлийн үед нэлээд нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд анхааруулсаар байгаа. Бага насны хүүхдээс эхлээд өсвөр насныхан, залуус цахим гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтэн болсон тохиолдол цөөнгүй байгаа гэнэ. Мөн сүүлийн үед өсвөр насны охид, эмэгтэйчүүд цахим гэмт хэргийн золиос болж, хохирох нь ихэсчээ. Шинэ төрлийн гэгдэх цахим гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Энэхүү ярилцлагыг манай сонины долоодугаар нүүрнээс унших боломжтой.

Нийслэл өнөөдөр газрын наймаагаа олон нийтэд танилцуулах талаар Нийслэлийн газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Очироос тодрууллаа. Энэхүү тодруулгыг “Өдрийн сонин”- ы эдийн засгийн 13 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай. Мөн https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *