“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Ингээд “Өдрийн сонин”-ы энэ оны отгон дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.
Шинэ оны босгон дээр Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дөрвүүлээ өнөөдөр сайхан уулзлаа ярилцлаа. Шинэ он гарах гэж байна. П.Очирбат гуай ард түмэндээ хандаад шинэ жилийн мэнд дэвшүүлэх үү” хэмээн хэлжээ. Улмаар Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Үе үеийн төрийн тэргүүнүүдийн мэндчилгээг “Өдрийн сонин”-ы нэгдүгээр нүүрэндээ онцлон хүргэж байна. Үргэлжлэлийг хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.
Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлэн “Цахим сонин”-оос хүлээн авч уншаарай. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн З.Нарантуяатай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Хөрөнгө оруулагчдад оруулсан мөнгөнийх нь найдвартай байдал л чухал” хэмээн онцлон хэлжээ.
“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Нэг мянга дугаар хүн” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлэн “Цахим сонин”-оос хүлээн авч уншаарай. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Хуучин оноо үдэж, шинэ он айсуй. Хүн бүрийн сэтгэлд шинэ жилийн баяр хөлдүү алим, цагаан саа, элдэв янзын тоглоомоор дүрслэгддэг билээ. Хүүхэд ахуй цагийн дурсамжийг хөглөх шинэ оны баярыг угтаж өдрийн сонин “Миний үзсэн шинэ жил” булангаа эрхэм уншиг танд хүргэж байна. “Мандарины үнэртэй шинэ жил” хэмээх гэгээхэн дурсамж дэлгэсэн нийтлэлийг дөрөвдүгээр нүүрнээс сонирхон хараарай.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслүүдийнхээ талаар мэдээлэл хийсэн юм. Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Дэлгэрэнгүйг улс төрийн тавдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хэрэгт холбогдуулан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25, Т.Чимгээд 24 жилийн ял оноожээ. Энэ хэргийг шийдвэрлэх шүүх хурлын сүүлийн үеийн мэдээ мэдээллийг баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сонирхон хараарай.
Шинэ жилийн баяраар үзэгчдийн хүсэн хүлээдэг хэд , хэдэн нэвтрүүлэг байдаг. Үүний нэг нь “Х-ТҮЦ” продакшны “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлэг юм. Тэгвэл тус нэвтрүүлгийн зарим үзүүлбэрүүд задраад байгаа. Үүнийг нэг нь “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг дуурайсан нь юм. Энэ талаарх цэнхэр дэлгэцээр гарах баярын дугааруудын хуваарийг манай сонины арваннэгдүгээр нүүрнээс унших боломжтой.
Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлэн “Цахим сонин”-оос хүлээн авч уншаарай. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Саяхан болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээн манай улсын топ мисс А.Баярцэцэг оролцож, шилдэг арваннэгдүгээр байрт шалгарч үлдсэн билээ. Тэрбээр АНУ-д сүүлийн хэдэн жил сурч боловсрон амьдарч буй юм. Тэрбээр “Дэлхийн мисс”-д шилдгээр шалгарсан сэтгэгдлээ манай сонингоор дамжуулан уншигч та бүхэнд хүргэсэн юм. А.Баярцэцэг “Шүүгчид хувь хүнийх нь дотоод ертөнцөд өндөр ач холбогдол өгдөг юм билээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Эрхэм уншиг та энэхүү ярилцлагыг манай сонины арвангуравдугаар нүүрний “Өөрөөс нь” булангаас хүлээн авч уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ