Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр сарын 1-ээс иргэдийг зургаан сар автобусаар үнэгүй зорчуулна DNN.mn

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдэд автобусаар үнэгүй зорчих карт олгохоор болжээ. Тодруулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд, нийслэл хот 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарлаж, ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөж байгаа тухай Хотын дарга мэдэгдсэн.

Тэгвэл, тус автобусууд үйлчилгээнд гарч эхлэхээр буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдэд зургаан сарын хугацаанд нийтийн тээврийн автобусаар үнэгүй зорчих эрхтэй карт тараахаар болсон байна.

Тухайн хугацаандаа, үйлчлүүлж байгаа иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн компаниудад тус тоотой уялдуулж татаас олгодог болох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *