Завхан
аймгийн Цагдаагийн газрын дэргэд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн
хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” нээгдлээ.
Нэг цэгийн үйлчилгээний төвд эрүүл мэндийн үйлчилгээ, Аюулгүй хамгаалах
байр , нийгэм сэтгэлзүй, хуулийн зөвлөгөө өгөх , яаралтай болон анхан
шатны тусламж үйлчилгээ, эрх зүйн болон нийгмийн ажлын туслалцаа үзүүлэх
зэрэг үйлчилгээ төвлөрөх аж.
Цагдаагийн газарт түшиглэсэн гэр бүлийн
хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв
нь 24 цагийн турш үнэ төлбөргүй бичиг баримт шаардахгүй, харъяалал
харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлэх юм байна.