Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон ханын цаг, удирдлага, хүүхдийн тоглоом, гар чийдэн, сонсголын аппарат гэх мэт тоочоод баршгүй олон зүйлс жижигхэн хуруу зайгаар ажилладаг.
Хуруу зай байгаль орчин, хүний эрүүл мэндэд та бидний төсөөлж байснаас ч их хор хөнөөл учруулдаг юм. Найрлагад нь кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой металл ордог.
Химийн хорт бодис агуулсан нэг ширхэг хуруу зай 1-4 метр квадрат хөрс, 8000 литр усыг хордуулж бохирдуулдаг гэж Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.