Categories
мэдээ нийгэм

Нэг халбага сахар хүний дархлааны системийг 30 хүртэлх хувиар бууруулдаг

Хэрэв та дархлаагаа сайн байлгая гэвэл өдөрт 4-5 ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.

– Хангалттай унтаж, амарч байх. Хүн биеийнхээ эрч хүчийг сэргээж, бие махбодоо эрүүл байлгахын тулд өдөрт 6-10 цаг унтаж байх хэрэгтэй. Харин нойроо дутуу авсанаас дархлааны систем муудаж, гаднаас орж ирэх нян, халдварт эмзэг болдог.

– Хэзээ ч тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирүс олшруулах нөхцөлийг бүрдүүлдэг аж.

– Стресст автахгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй. Байнгын стресс нь дархлааны дайсан. Өөртөө учирсан таагүй үйл явдлаа давтан ярих нь хортой.

– Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна.

– Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Өндөр ач тустай энэ ургамал хамгийн олон төрлийн бактери устгадаг.

– Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж бай. Өөх тосыг хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд маш тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болохгүй.

– Сахарыг чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг боловч үйлдвэрлэлийн явцад маш олон хорт бодисууд нэмэгддэг байна. Түүнчлэн сахарын хэрэглээ нь тамхитай адил донтуулдаг болохыг Францын эрдэмтэд тогтоожээ. Нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цагийн дотор 30 хүртэлх хувиар бууруулдаг аж. Хэрвээ таны дархлаа муудаж, бие сулраад байгаа бол сахарын хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *