Өнөөдрийн байдлаар 118 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 41 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 15 аймгийн 3963 малчин өрхийг түлээгээр хангаж, 5506 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар аймаг, орон нутгийн онцгой комисс, төрийн цэргийн байгууллагууд, ААН-ээс дайчлан ажиллуулж байгаа техник хэрэгслийн хүчээр 88.334 километр зам гаргажээ.