Өнөөдөр Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна.
Уушгины хатгалгаа өвчний улмаас Монгол Улсад жилд 400 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа байна. Тодруулбал, 2022 оны статистик мэдээллээр уушгины хатгалгаагаар 78.141 хүн хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас баржээ.