“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг улс орон даяар “Listen to the Future” буюу “Ирээдүйгээ сонсоцгооё” уриан дор 11-р сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Соёлын бүтээлч сар 2024 аяны хүрээнд “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг бүх шатны соёл, урлаг, спорт, хүүхэд, залуучуудын байгууллагууд хамтран контент түгээх, хамт олноороо ижилсэж, цахим сувгуудаа цэнхэртүүлэх, соёл, урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулж уриалгыг хүргэх, байгууллага бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө хийж буй үйлсээ олон нийтэд сурталчлах, байгууллагын барилгын гэрэлтүүлгийг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулна.
Цэнхэр өнгийн гэрэлтүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны 18:00-22:00 цагийн хооронд асааж хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн асуудалд олны анхаарлыг хандуулах юм гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.