Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Архангайн нутаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангайн нутаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно.

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 оны есдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 хэмийн хүйтнээс +4 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


2024 оны 09 сарын 29-нөөс 2024 оны 10 сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-нд зарим газраар, 30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *