НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ирэх лхагва гарагт буюу 2024 оны зургаадугаар сарын 19-ний 13.00 цагт болно. Сугалааны тохирлыг ибаримт аппликэйшн болон “Боловсрол” суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Энэ удаагийн тохиролд 2024 оны тавдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримт хамрагдахыг Татварын байгууллагаас мэдээлэв.
Сугалааны урамшуулалд:
3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
4 орон таарвал /40,000-100,000/
5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
7 орон таарвал /500,000- 10 сая/
8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.