АНУ-ын сансар судлалын NАSА агентлагийн “Parker Solar Probe” автомат станц цагт 635 266 км хурдалж хүний гараар бүтээгдсэн төхөөрөмжийн хамгийн хурдны амжилт тогтоов. Уг станц өнгөрсөн сарын 27-нд наранд 17 дахь удаагаа хамгийн ойр очихдоо ийнхүү дээд амжилт тогтоосон бөгөөд өмнөх үзүүлэлт нь 586 863,4 км/цаг байсан аж. Станцөөрийн хүчирхэг хөдөлгүүрийг Сугар гаргийн таталцалтай хослуулж чадсанаар ийнхүү хурдалж чаджээ.Хэрэв нисэх онгоцоор ийм хурдтай нисвэл нэг цагийн дотор дэлхийг 15 удаа тойрох ажээ.
Уг станцыг 2018 оны наймдугаар сард Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөжээ. Мөн оны 10 дугаар сарын сүүлчээр “Parker” Герман-Америкийн “Helios 2” сансрын аппаратны наранд хамгийн их ойртсон дээд амжилтыг эвдсэн байна. Нийт 1.5 тэрбум орчим ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү станцад шинжлэх ухааны дөрвөн багц төхөөрөмж суурилуулсан бөгөөд Цельсийн 1 400 хэм хүртэлх халууныг тэсвэрлэх 11.43 см-ийн зузаантай нүүрстөрөгчийн шилэн бүрхүүлээр хамгаалагдсан юм байна. НАСА-гийн судлаачид Нарыг судлах энэхүү төсөл нь “нарны титмийн халалт” болон нарны салхи (нарны титмээс ялгарах ионжсон бөөмсийн урсгал) хэрхэн үүсдгийг судлахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Уг станцыг 1958 онд Нарны салхи байдаг гэх таамгийг дэвшүүлж байсан Америкийн одон орны физикч Евгений Паркерын нэрээр нэрлэжээ
Г.АМАРСАНАА
One reply on “NАSА -гийн автомат станц дээд амжилт тогтоов DNN.mn”
Its like you read my mind! You seem to know so much about this, like you wrote the book in it
or something. I think that you can do with some
pics to drive the message home a bit, but other than that, this is wonderful blog.
An excellent read. I’ll definitely be back.