АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс ирэх оны нэгдүгээр сард гараг хоорондын “Артимес-1″ хөлгийг сар луу хөөргөхөөр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад байсан. Тэгвэл тус төвөөс тус хөлгийн хөөрөх хугацааг хойшлуулж, ирэх хоёрдугаар сард багтаан хөөргөхөөр болжээ.
“Артимес-1″ хөлөг сар луу хүрч, түүнээс ч цааш олон мянган миль аялан судалгаа хийх төлөвлөгөөтэй аж. Флорида муж дахь НАСА-гийн төв “Артимес-1″ хөлгийг “Спейс Лаунч Систем” гэх зөөгч пуужингаар хөөргөхөөр бэхэлгээ хийж дуусгасан байна. Сарыг судлах уг төсөлд Герман, Израиль улс хамтран оролцож байгаа юм. Мөн “Артимес-1″ хөлөг дотор хүнтэй төстэй бүтээгдсэн 2 роботыг илгээнэ.
Уг хоёр роботыг Израиль улсад бүтээжээ. “Артимес-1″ хөлөг 98 метр өндөртэй бөгөөд энэ нь эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр гэсэн үг. Ингээд ирэх онд “Армитес-1″ хөлгийг хүнтэй төстэй 2 роботтойгоор сар хөөргөсний дараа “Артимес-2″ хөлгийг сансрын нисгэгчтэйгээр хөөргөнө гэлээ. Харин “Артимес-3″ хөлгөөр анхны өнгөт арьст сансрын нисгэгчийг саран дээр буулгахаар төлөвлөж байна гэж НАСА-гаас мэдээллээ.