Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” захын наймаачид жагсаал хийхээр болов

Өнгөрсөн есдүгээр сарын 10-16-ны хооронд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” захад шалгалт явуулж, өргөтгөлийн хэсгийг хаах шийдвэр гаргасан билээ. Тус захад худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтээр хугацаагүйгээр хаасан тулнаймаачид нэгдэн, өнөөдөр 13.00 цагаас жагсаал хийхээр болжээ. Тэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлж, захын өргөтгөлийн хэсгийг даруй хэвийн үйл ажиллагаанд оруулж өгөхийг хүсч байгаа аж. Эс тэгвээс наймаа хийж ахуй амьдралаа залгуулж буй олон мянган хүний орлого хаагдаж байна гэдгээ илэрхийлэхээр болжээ. Яг одоо жагсаал болох гээд “Нарантуул” зах дээр хөл хөдөлгөөн их байна. Жагсаалын тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы дугаарт нийтлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *