Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 21-нд болох үйл явдал

09.00 цагт “Япон улсын зах зээлд амжилттай нэвтрэх нь” бага хурал HUB Инновацийн төв болно.

10.00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, харьяа байгууллагын төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хууль сахиулахын их сургууль дээр ажиллана.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “UB Food Festival” арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө.

11.00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд, сүсэгтэн олонд МБШТ Гандэнтэгчэнлин хийд болон Буддын сүм хийдүүдээс хандив тусламын цуваа хөдлөнө.

11.30 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд улс төрийн намууд мэдэгдэл хийхээр хэвлэлийн хурал зарлалаа.

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд Жижиглэн худалдаа эрхлэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

12.00 цагт БСШУС сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана.

14.00 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Япон Улсын Нагоя их сургуулийн оюутнуудын хамтарсан “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт семинар АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *