Categories
мэдээ нийгэм цаг-үе

Найман аймгийн нутаг дэвсгэрийн 50 хувь нь цөлжжээ DNN.mn

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний VIII дугаар чуулган боллоо.

Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд дунджаар жилийн агаарын хэм 2.25-аар нэмэгдэж, хур тунадас 8 хувиар буурснаас гадна нийт нутаг дэвсгэрийн 4.7% нь нэн хүчтэй, 18.6% нь хүчтэй хөрсний доройтолд өртөж, 8 аймгийн нутаг дэвсгэрийн 50% нь цөлжсөн байна.

Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсан гэдгийг чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дуулгалаа.

Мөн эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн байгууллагууд нэгдэн ажиллах нь чухал байгааг тэмдэглэлээ. Ялангуяа цэнгэг усны нөөцийг өвлүүлэн үлдээхэд хүн бүрийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Хөвсгөл, Ганга нуур, Хэрлэн гол, Бумбатын рашаан болон Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлуудыг хэрэгжүүлж байгааг хэлэв.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл нь 21 аймагт салбартай бөгөөд улсын хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *