Categories
мэдээ нийгэм

Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх 900 зөвшөөрөл олгожээ

Энэ жилийн улсын их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгожээ. Үүний 600 нь Төв цэнгэлдэх хүрээлэнд, 300 нь Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх бөгөөд нийт зөвшөөрлийн 80 орчим хувийг хувь хүмүүст олгосон гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллэв. Төв цэнгэлдэхийн зөвшөөрөл 20 мянга, Хүй долоон худагийнх 15 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж дууссан байна. Баяр наадмын өдрүүдээр тухайн үйлчилгээ цэгүүдийн эрүүл ахуйд хандуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 10 гаруй улсын байцаагч ажиллахаар болжээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон  Хүй долоон худагт явуулын шинжилгээний  лаборатори ажиллах учир иргэд чөлөөтэй үйлчлүүлэн хэрэглэх гэж буй хүнсний бүтээгдэхүүнээ шинжүүлэх боломжтой юм.

Э.Түвшинбаяр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *