Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж байна.
Бүртгэл Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох билээ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхааруулжээ.