Categories
мэдээ улс-төр

Н.Золжаргал АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллана

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ дээрх шийдвэр гаргасан байна.

Н.Золжаргал өнгөрсөн тав жил орчмын хугацаанд Монголбанкийг удирдахдаа мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, ирсэн. Мөн энэ хугацаанд төв банк Засгийн газартай хамтран жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр 80 мянга орчим иргэн байртай болсон байдаг. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд инфляцид гол нөлөө үзүүлж ирсэн мах, нефть зэрэг голлох бүтээгдэхүүнийг хамруулж, тодорхой хугацаанд хяналт тавин ажилласнаар энэ төрлийн инфляцийн дарамт буурсан юм. Түүгээр зогсохгүй нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэх, үнэ өсөх зэрэг үзэгдэл өнгөрсөн жилүүдэд гараагүй. Энэ мэтчлэн тоочвол эдийн засагт үр дүнгээ өгсөн тодорхой ажлууд Н.Золжаргал зөвлөхийг төв банкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд гарч байлаа.

Одоо харин цөөнхийн бүлэгт зөвлөх боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *