Categories
мэдээ улс-төр

Н.Учрал: Засгийн газрын гишүүд Dashboard ашиглаж эхэлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Засгийн газар шийдвэр гаргахдаа их өгөгдлийг ашиглах танилцуулгыг хийлээ. Төрд өнөөдрийн байдлаар 15 тэрбум бүхий бичлэг бүхий өгөгдөл, 185 терабайт хэмжээний мэдээллийн сан байдаг. Үүнээс төр 39 хувийг ашигладаг нь шийдвэр гаргахад оновчтой биш байна. Төр өөрт буй мэдээллээ иргэдээс нэхэхгүй байх үндсэн суурь зарчмыг хэрэгжүүлэхийн тулд их өгөгдөл буюу Dashboard системийн хэрэглэхээр боллоо.

Засгийн газрын гишүүдэд Dashboard-ыг суулгаж өгч байна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит цагаар харагдана.  Эрүүл мэндийн үйлчилгээ авсан иргэдийн тоо харагдах бөгөөд өвчлөлийн талаарх мэдээллийг харж болох юм.

Халамжийн үйлчилгээг аль аймагт их авч байгааг Dashboard-оос харж, төсвийг хуваарилна.

Dashboard дээр татвар төлөгчдийн тоо, экспортын хэмжээ, цалингийн дундаж хэмжээ бүгд харагдана. Тухайн аймаг, сумын амьжиргааны түвшнийг зөв тооцоолдог болно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *