Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр Чиндаогийн гран прид түрүүллээ

БНХАУ-ын
Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээн гурван өдөр болж,
өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдөр татамид гарсан манай жүдочдоос Хөдөлмөрийн
баатар, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр алтан медалийн төлөө
Казахстаны бөх дэлхийн аваргын алт мөнгөн медальт Максим Раковтой барилдаж,
торгуулиар яллаа. Н.Түвшинбаяр аваргын хувьд эхний тойрогт хийлж, БНХАУ-ын Шин
Та, Израйлын П.Палтчик, Нидерландын М.Коррейл нарыг дараалан цэвэр ялж, хагас
шигшээд үлдсэн. Улмаар энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт Германы Карл Ричард Фрайг
юүко үнэлгээгээр буулган авсан юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д
Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 78 кг-д П.Лхамдэгд, +78
кг-д О.Жавзмаа нар барилдсан ч хоёрдугаар тойргоос мултарцгаасан юм. Манай
тамирчид энэ удаагийн Чиндаогийн гран при тэмцээнийг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл
хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *