Categories
мэдээ цаг-үе

Н.Тавинбэх: Шинээр цахилгаанд холбогдсон өрхийн төлбөрийг төр хариуцна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ амралтын өдрүүдэд /2020.12.19-20/-үүдээр хувийн хэвшлийн цахилгаан, дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай цахимаар хуралдаж Засгийн газрын 211 дүгээр тогтоолын дагуу гаргасан журмуудыг танилцуулж, тодруулга асуултад хариулт өглөө.

Н.Тавинбэх Эрчим хүчний сайдын тушаалын дагуу шинээр гарсан журмуудыг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 388 компанид хүргүүлсэн. Хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хоёр өдрийн турш хэсэгчлэн хийсэн хурлын үеэр хөнгөлөлтөд Дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөр багтсан эсэх, цахилгаан, дулаанд шинээр холбогдсон айл өрхүүдийн төлбөрийг хэрхэн тооцох зэрэг асуултууд ирлээ.

Тухайн дулаан дамжуулах төвийн цахилгааны тооцоо нь эзэмшигч байгууллагын үйл ажиллагааны зардалд суусан бол төлбөрийг журмын дагуу бүрэн чөлөөлөх юм. Мөн Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хангамж, хэрэглээг зохицуулах түр журмын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Шинээр холбогдсон хэрэглэгчийн төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг тооцохдоо тухайн хэрэглэгчийн хэрэглээний гүйцэтгэлийг харгалзан ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлж тооцно” Мөн хэрэглэгчдээс Засгийн газрын тогтоолын дагуу хэдий хэмжээний хөнгөлөлтөд хамрагдаж буй мэдээллийг авах хүсэлтэй байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид уламжилсан”гэлээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *