Categories
мэдээ нийгэм

Н.Тавинбэх: Эрчим хүчний салбар 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна DNN.mn

Н.Тавинбэх: Эрчим хүчний үнийг 28 хувиар нэмж байж өртөгтөө нийцнэ ~  Toim.mn: Tодорхой тоймлоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавихбэх “Мэргэжлийн хэллэгээр эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон. Хэрэглээ нь үйлдвэрлэж буй эрчим хүчнээсээ их болсон гэсэн үг. Энэ жил шинээр бий болж буй 6-7 хувийн өсөлтийг хангахаар байгаа. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа 100 хувь ажиллаж байж л энэ өвлийг давна. Тоног төхөөрөмжид ямар нэгэн саатал гарвал хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон.Дулааны эрчим хүч, цахилгаанаас хүнд байдалд байгаа. 50 гаруй хувийн хэт ачаалалтай ажиллахаар байгаа. Ийм тохиолдолд шинэ эх үүсвэр барьж байж л асуудлыг шийднэ. Ойрын үед шинэ эх үүсвэр ашиглалтад орохооргүй байна. Тиймээс бас нэг гарц бол хэмнэлт хийх. Хэмнэлтийг хэрэглэгчид л хийнэ. Ний нуугүй хэлэхэд цахилгааны үнийг бодитой тогтоовол маш том хэмнэлт авч ирнэ. Монголбанкнаас гаргадаг ам.долларын ханш оны эхнээс 10.5 хувиар өссөн. Үүнээс болж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөх зөрүүнээс төвийн бүсийг хангах эрчим хүчний хэрэглээнээс 29.1 тэрбум төгрөг, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс 6.3 тэрбум төгрөг нийт 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна.

Түүнчлэн “Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан уурхайнууд мөнгөн урсгалын дутагдалд ороод байна. Уулын ажил зогсох хэмжээнд хүрээд байна. Багануурын компанийн өвөлжилтийн бэлтгэж ажлыг хангахын тулд хөрөнгө оруулалтад 8.7 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын өр зээлийг барагдуулахад зургаан тэрбум төгрөг, түлшний нөөц бэлтгэхэд 15 тэрбум төгрөг, тэсрэх материалын нөөц бэлтгэхэд нэг тэрбум төгрөг, сэлбэ материалд хоёр тэрбум төгрөгийн дутагдал үүсэхээр байна. Шивээ Овоо нь 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Нийт 25.2 тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ мэт шийдэх асуудал олон байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *