Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ DNN.mn

Өнөө шөнө төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр буюу газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Ургац хураалтын ажилд оролцож буй нийт иргэд, малчид, хадланч, тариаланчдад:

Өнөө шөнө Төв аймгийн зүүн хэсгээр хөрсөн дээр -5 градусыг давж, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0…-5 градус хүрч цочир хүйтрэх тул энэ үеэр өөрсдийн аюулгүй байдал, бэлэн байдлаа хангах, үр тариа, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах, цасанд дарагдахаас урьдчилан сэргийлэх, авто замд халтиргаа үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Мөн хөдөө орон нутагт цаг агаарын цочир хүйтрэлийн үеэр малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *