Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Өнөрцэцэгийн эгч: Миний дүүг гадуур шалгаад өгөөч DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Н.Өнөрцэцэгийн эгч “Нөхрийнх нь эгчийг шалгасан. Бид нарыг бас байцааж, шалгаж байгаа. Амьдрахгүй байж яаж байр авсан гэсэн. Малчин хүн л гэхээр айлын хашаанд гэр бариад хэдэн хүүхдээ байлгах ёстой гэж ойлгодог юмшиг санагдсан. Бид нар бүгдээрээ хөдөө амьдардаг. Дүүтэйгээ уулзах гээд ирнэ, зөвшөөрлийн бичгийг нь өгөхгүй. Тэрийг нь хангаж өгөөч гэж гуйж байна. Дүүгээ нэг хараад үгийг нь сонсмоор байна. Долоо хоногт 2 удаа уулзах ёстой байтал нэг л удаа зөвшөөрлийн бичиг өгч байгаа. Миний дүү онц ноцтой гэмт хэрэг хийгээгүй, гадуур шалгаж болдоггүй юмуу. Хоёр хүүхдийн эрхийг холбогдох байгууллагууд анхааралдаа аваач. Бид нарыг шалга. Хэдэн малаас өөр юм гарч ирэхгүй, сайн ухах юмбол малчдын зээлийн гэрээ гарч ирнэ. 8 ишигний хэрэг дээр  80 настай эмээг яллах гэж байсан юм чинь миний дүүд ямар хэрэг тохож, яаж хэлмэгдүүлэх гэж байгаа бол гэж хардаж байна.

Миний дүү хувийн амьдралаа хойш, тавьж ард түмний мэдэх эрхийн төлөө явсан. Хууль зөрчсөн эрх мэдэлтнүүдээ биш булхай, болохгүй бүхнийг нь дэлгэсэн сэтгүүлчийг хорьж байгаад гайхаж байна. Ингээд хориод байвал бид талбай дээр суулт хийхээс өөр аргагүй. Миний дүү түрээсийн байранд амьдардаг. Витамин зарж олсон мөнгөөрөө түрээсээ төлдөг байсан” хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *