Categories
мэдээ спорт

Н.Баатар, А.Алтанхуяг нар ахмадын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ DNN.mn

Хорватын Пореч хотод бөхийн төрлүүдийн ахмадын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 8-наас 13-ныг дуустал үргэлжилж байна.

Ахмадын тэмцээнд 35-аас дээш насныхан оролцдог. Таван насны ангилалд өрсөлддөг тус тэмцээнд манай улсаас 32 тамирчин оролцож буй. Тэгвэл эрэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Н.Баатар, +130 кг-ийн жинд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин А.Алтанхуяг нар алт, Ш.Баянмөнх хүрэл медаль хүртжээ.

Н.Баатар нь дэлхийн хошой аварга болсон бол Ш.Баянмөнх ДАШТ-ээс 11 дэх (гурван мөнгө, найман хүрэл) медалиа зүүлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *