Categories
мэдээ улс-төр

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дэмжив

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах
Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг
хэлэлцэж дэмжлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж “Оюутлогой” компанийн мөнгөн
урсгалыг Монголбанкаар дамжуулж хийх хүсэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
гаргасан. Түүний энэхүү саналыг мөнгөний бодлогод тусгах боломжгүй байна гэж
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлсэн юм.

Мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн
Т.Аюурсайханаас өөр асуулт асууж, хариулт авах гишүүн байсангүй. Иймд Эдийн
засгийн байнгын хорооноос гаргасан зармын зөрүүтэй саналаар санал хураалт
явуулаад эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд
шилжүүлснээр үдээс өмнөх чуулган завсарлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *