Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэгдүгээр багийн 7-р байрны 48 тоотод мөнгөн ус илэрлээ гэсэн мэдээллийн дагуу сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг газар дээр нь ажиллажээ. Мэргэжлийн байгууллагаас томилогдсон ажлын хэсэг тухайн айлын угаагуурын ирмэгт шар будааны хэмжээтэй мөнгөн ус байсныг илрүүлсэн байна. Ингээд сумын ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, мөн айлын халуун, хүйтэн ус, бохирын шугам, өргөх станцын бохир уснаас 19 дээж авчээ. Дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлэхэд ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, тухайн айлын халуун, хүйтэн усанд мөнгөн усны агууламж нь ундны усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих MNS 0900:2005 стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон байна. өн тухайн айлын угаалгын өрөөний тосгуур, байрны зоорийн давхар, бохир усны шугам, насосны станцаас авсан бохир усанд хийсэн шинжилгээгээр мөнгөн усны агууламж илрээгүй, тухайн айлд байсан таван хүнд мөнгөн усны хордлогын ямар ч шинж тэмдэг илрээгүй байна.