Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн төв байрыг нураана гэдэг нь ташаа мэдээлэл DNN.mn

Нийгмийн сүлжээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн төв байрыг нураана гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг тус сургуулийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ талаар “МУИС-ийн төв байрыг нураана гэдэг нь ташаа мэдээлэл. Тийм зүйл байхгүй. Зарим нэг сайтын оруулж буй зураг бол их сургуулийн 75 жилийн ойгоор буюу одоогоос зургаан жилийн өмнө зохион байгуулсан Хөрөнгө оруулалтын форумын үеэр танилцуулсан МУИС-Кампус төслийн зураг.

Тухайн үед их сургууль хичээл болон оюутны байраа шинэчлэн сайжруулах төсөл боловсруулж, хөрөнгө оруулагчдад танилцуулж байв. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгө байвал ийм байдлаар шинэчлэх боломжтой юм гэсэн санал. Тэр төсөлд төв байрыг нураах тухай үг, үсэг байхгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *