Categories
мэдээ нийгэм

МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн багш нар Дорноговь аймаг дахь АШУҮИС-д айлчиллаа

Өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр Чусонь Их Сургуулийн “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагаа”-ны төслийн Монголь дахь баг болон МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн багш нар Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуульд айлчлан очив.

Монгол дахь төслийг хариуцаж байгаа Пак Даль Рим багш төслийн талаар болон Монголд хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцуулав. Үүний дараагаар МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн багш Б.Болорчимэг нь уг төслөөр дамжуулан шинээр нэвтэрсэн “Үр дүнд суурилсан” сургалтын хөтөлбөрийн тухай, МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн багш Э.Сувд-Эрдэнэ нь МҮИС-д “Үр дүнд суурилсан” сургалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар болон мэргэжлийн сурах бичгийн тухай илтгэл тавьсан. Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн сувилайхуйн тэнхимийн багш Ган-Эрдэнэ нь энэ удаагийн танилцуулга илтгэл нь их тус болсон бөгөөд цаашдаа уг төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа болон төсөл эхлээд удаагүй ч олон ажлыг хийсэнд мэргэжил нэг хүнийхээ хувьд төслийн багийханд талархаж буйгаа илэрхийлсэн.

БНСУ-ын засгийн газар болон Солонгос судлалын сангийн дэмжлэгээр явагдаж байгаа “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагаа”-г дэмжих төсөл нь МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн сургалтын чанарыг сайжруулах болон эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөнг гэрээр асрах төслийг дэмжин явуулж байгаа болно.

Төслийн багийн ахлагч Чусонь Их Сургуулийн багш Ким Жин Хый нь “Өнгөрсөн 2017 оноос эхлэн явагдаж буй уг төсөл нь багш нарын сургалтын чадварыг сайжруулах, мэргэжлийн сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг бэлтгэн гаргах ажлыг үргэлжлүүлэн явуулж сувилахуйн тэнхимийн сургалтын хөтөлбөрийг тогтвортой болгохыг зорьж байна. Мөн төслийн үр дүнг Монголын сувилахуйн салбарт тараан түгээж, Монголын сувилахуйн сургалтыг илүү хөгжингүй болгоход хувь нэмэр оруулж, Монголын сувилахуйн үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд хичээх болно” гэж хэлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *