УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга болон гишүүд МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрны барилгын ажлын явцтай танилцжээ.
Шинэ баригдаж буй хичээлийн байр нь хоёр блоктой байх бөгөөд одоогийн байдлаар А блокийн газар шорооны ажлыг эхлүүлээд байна. Харин Б блок нь зургаадугаар давхрын цутгалтаа авчээ. Барилгын ажил 2025 оны дөрөвдүгээр улиралд дуусаж, ашиглалтад орно.