Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын “Старк Арена”-д тав дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Сүсаки Юитэй барилдаж 0:10 харьцтайгаар ялагдлаа. Ингэснээр чөлөөт бөхийн 50 кг жинд ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртэв.
ОУХМ Д.Отгонжаргал хоёр жил дараалан Сүсаки Юитэй ДАШТ-ий аваргын төлөө барилдаж ялагдал хүлээлээ. Сүсаки Юи нь чөлөөт ДАШТ-д дөрөв дахь удаагаа түрүүлснээр 50 кг жингээ тэргүүлж байгаа юм.
Д.Отгонжаргал гурван дэлхийн аварга дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин. Тэрбээр 2021 оны ДАШТ-ээс хүрэл, 2022, 2023 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтын эзэн боллоо.
Маргааш 72 кг жинд ОУХМ Э.Даваанасан АНУ-ын тамирчин Амит Элортой, 68 кг жинд ОУХМ