Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

МСНЭ: Зариг.мн сайтыг хаасан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна DNN.mn

ШЕЗ-ийн нэр хүндэд халдсан гэж үзэж, Зариг.мн мэдээллийн сайтын Монгол Улсаас хандах эрхийг прокурорын байгууллагуудын шийдвэрээр ХХЗХ хаагаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор МСНЭ өчигдөр /2023.12.02/ ЦХХХ-ны сайдад шаардлага хүргүүлж, мэдээлэл хийсэн билээ.

Өрнөж буй мэдээллийг нэг дороос хүргэж байна.


МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: “Хэвлэл мэдээллийн бүх холбоод үүнд нэгдэж байна. Хэн нэгнийг шалгах нь нэг хэрэг. Шалгаж байгаа тохиолдолд сайтыг хааж, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж болохгүй гэсэн үндэслэлээр шаардлага өгч байна. Шаардлагаа ХХЗХ болон ЦХХХ-ны сайдад өгнө. Өчигдөр гэнэт цагдаа прокурорын хүсэлтээр шүүх цагдан хорих шийдвэр гарсныг шүүх хүлээж аваагүй” гэлээ.

Шаардлагад: Үндсэн хуулийн 16-р зүйлийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, zarig.mn сайтын хандалтыг хаасныг хууль бус хэмээн үзэж байна. МСНЭ болон сэтгүүлчид, мэргэжлийн холбоод эрс эсэргүүцэн шаардаж байна. Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ШЕЗ-ийн хэр хүндэд халдаж, Эрүүгийн хуулиар яллаж байгаа асуудал гарсан. Энэ талаар ЦХХХ-ны яамны сайдад гардуулна” гэв.

Мөн үеэр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “Сайт хязгаарласан гэх мэдээллийг өнөөдөр авсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга руу энэ талаар мэдээлэл авах гэж холбогдоод, бичиг хүргүүлсэн. Надад албан ёсны бичиг ирүүлсэн. Харилцаа холбооны зохицуулах хороо нь манай агентлаг биш. Тиймээс энэ байгууллага энэ талаар надад мэдээлэл илүүлэх үүрэг хүлээгээгүй. Тус байгууллага журам дээрээ үндэслээд, тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа байгууллагуудтай гэрээ хийдэг. Тус гэрээнд хууль хяналтын байгууллага үндэслэлээ илгээх юм бол тодорхой хугацаанд хязгаарлах үүрэг хүлээсэн байдаг. Энэ утгаараа прокурорын бичиг ирсэн. Прокурорын дүгнэлтийг үндэслээд, цагдаагийн байгууллага шаардлага тавьсан гэсэн мэдээллийг надад өгсөн. Хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө бол ардчиллын суурь зарчим. Миний хувьд, хувь хүн талаасаа болон УИХ-ын гишүүний хувьд болоод улс төрч хүний хувьд би амьдралдаа ямар ч мэдээллийн сайтын эрүүгийн, иргэний хэрэг үүсгэж, гомдол гаргаж байсан түүх байхгүй. 

Салбарын сайдаар ажиллаж байхдаа хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт хийх нь миний нэгдүгээр зорилт байна. Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдаан дээр домайн нэр бүртгэх журмыг тодорхой өөрчлөлт хийх талаар танилцуулна” гэлээ.

НЭМЭЛТ: /2023.12.03/

Зариг.мн мэдээллийн сайтынхан гадаа -20° хэмийн хүйтэнд хонолоо. Тэд сайтыг нээж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нээлттэй шалгахыг шаардаж буй юм. Сүхбаатарын талбайд суултаа үргэлжлүүлсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *