Categories
мэдээ цаг-үе

МСНЭ: ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүллээ DNN.mn

Прокурорын бичгийг үндэслэн Zarig.mn сайтын монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтарч Цагдаагийн Ерөнхий газрын даргад шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр “Мэдээллийг хэрэгслийн хандалтыг хязгаарлах, Зариг.мн сайтыг хаах саналыг прокурорт гаргасан байх ба энэ нь хуульд огт тусгагдаагүй. Хууль зөрчсөн ажиллагаагаа зогсоож, цаашид сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нь Зариг.мн сайтыг хаах үндэслэл болох ёсгүй. Эл буруутай үйл ажиллагаагаа нэн даруй залруулахыг шаардаж байна. Эс бөгөөс бид дараагийн тэмцлийн шатанд шилжих болно. Хариуг өнөөдрийг дотор авна” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *