Categories
мэдээ нийгэм

Мөрдөн байцаалтын 2.853 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав DNN.mn

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын сарын 22-ны өдрөөс 26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.318, мөрдөн байцаалтын 2.853 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад 371 хэргийг хүргүүлсэн.

Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 2, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 11, өмчлөх эрхийн эсрэг 149, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, хүрээлэн байгаа орчны эсрэг 6, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 59, бусад 6 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 45.881 зөрчилд 45.508 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 197 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 45 баривчилж, эрх хасаж, 318 иргэнийг торгож, эрх хасаж, 1 насан хүрээгүй иргэнийг сургалтад хамруулж, 44.947 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна.

Мөн 45.881 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 44.865 шийдвэрлэж, шүүхээр 643 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18.030.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 146 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *