Categories
мэдээ нийгэм

Морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 930 гаруй алба хаагчид ажиллаж байна.Тэд иргэд олноор цуглардаг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Цэцэрлэгт хүрээлэн, Цэрэндоржийн гудамж, Туул голын эрэг, зуслангийн чиглэлд автомашин, явган болон морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ үзүүлж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *