Categories
мэдээ нийгэм

“Монос”-ын ажилтнуудын хэргийг хэлэлцэж байна

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгс нарт холбогдох шүүх хурал болж байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс шүүгдэгч “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноож, тэрбээр жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулсан. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсөд нэг жилийн хорих ял оноож, ялыг тэнссэн шийдвэр гаргасан.

Өнгөрөгч оны наймдугаар сарын 10-ны өдөр “Монос” эмийн сангийн БГД-ийн 11 дүгээр хорооны 78 дугаар байранд байрлах салбараас Фенобарбитал гэх тархины цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй эмийг авч, тус эмийн сангийн жор баригчийн зааврын дагуу хэрэглэсэн таван хоногоос хоёр сартай 16 хүүхэд эмийн хордлого авсан. Өчигдөр хүүхдүүдийн эцэг, эх эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж мэдээлж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *